Танилцуулга: Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих төсөл: АСЕАН-ы туршлагаас суралцах нь (MAPS)

Монгол улсад хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр ОУХБ-ын АСЕАН-ны орнуудад хэрэгжүүлсэн Ажилгүйдлийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих төслийн хоёр дахь үе шат юм.

Энэхүү төсөл нь АСЕАН-ы гишүүн орнууд, Монгол улсын Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад нийгмийн эмзэг бүлэгт хамаарах ажиллагсад, тэдний гэр бүлийнхэнд зориулсан орлогын баталгаат байдлыг хангах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх стратеги, тогтолцоог боловсруулахад туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагсадын өндөр насны тэтгэвэрт хамрагдах хүрээг тэлэх чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.