Нийгмийн хамгааллын (доод хэм хэмжээний) тухай 1952 оны (102 дугаар) конвенцид нэгдэн орох боломжийг тодорхойлох зорилгоор нийгмийн хамгааллын хууль тогтоомжид хийсэн үнэлгээ

Энэхүү тайланд нийгмийн хамгааллын хууль эрх зүйн зохицуулалтыг 102 дугаар конвенцид тусгагдсан шаардлагатай харьцуулан хийсэн дэлгэрэнгүй үнэлгээг оруулсан бөгөөд цаашид Монгол Улс 102 дугаар конвенцид нэгдэн ороход лавламж болгон ашиглахыг зорьсон юм. Тайлангийн хүрээнд хэд хэдэн зөвлөмж боловсруулсан бөгөөд тайланг бэлтгэх явцад ОУХТ-нд гаргаж өгсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Монгол Улс тус конвенциор тогтоосон доод шаардлагуудыг хангаж байгаа тул түүнд нэгдэн орох боломжтой хэмээн дүгнэжээ.

Энэ тайланд 102 дугаар конвенцийн заалт бүрийг Монгол Улсын нийгмийн хамгааллын хууль тогтоомжтой харьцуулан хийсэн шинжилгээнд үндэслэн Монгол Улс 102 дугаар конвенцид нэгдэн орох боломжийг авч үзэн энэ талаар тайлангийн холбогдох хэсгүүдэд тусгагдсан дүгнэлтийг нэгтгэн танилцуулж, конвенцид нэгдэн орох үйл явцыг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргасан байна.