Зохистой хөдөлмөр ба худалдаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ажилтнуудыг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн маргаан зохицуулалтын талаар мэргэшүүлж байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төсөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн хууль /шинэчилсэн найруулга/, хөдөлмөрийн маргаан зохицуулалтын талаар мэргэшүүлэх сургалтыг 2022 оны 5-р сарын 10-11-нд зохион байгуулж байна.

© ILO

Сургалтын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, Европын Холбооны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Ферри нар оролцож, үг хэллээ.
© ILO
Сургалтад хамрагдсанаар аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, албаны дарга, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтнүүд шинэчилсэн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу батлагдсан журмуудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, хөдөлмөрийн маргааныг хэрхэн зохицуулах талаар тодорхой ойлголт, мэдээлэлтэй болох юм.