Trade4DW Project

Нийгмийн түншүүд нэгдэн орсон конвенцын хэрэгжилтийн тайланг бэлтгэх сайн туршлагаас суралцаж байна.

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний тайлагналтыг хариуцсан гурван талт дэд хорооны гишүүд Турин дах ОУ-ын сургалтын төвөөс зохион байгуулсан "ОУ-ын хөдөлмөрийн хэм хэмжээг тайлагнах шилдэг туршлага" онлайн сургалтад хамрагдаж байна

Eвропын Холбооны санхүүжилтээр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийн тайлан гаргах гурван талт дэд хорооны гишүүдийг чадавхжуулах ажлын хүрээнд ОУХБ-ын Турины олон улсын сургалтын төвөөс зохион байгуулж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний тайлагналт, сайн туршлагууд” сэдэвт сургалтад Монгол улсаас Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл оролцож байна.


Ц.Намууны хичээлийн тэмдэглэл
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Намуун сургалтын ач холбогдлыг “Зөвхөн засгийн газар, төрийн албан хаагчид төдийгүй, ажил олгогч болон ажилчдын төлөөллийг уг сургалтад хамруулж, тодорхой мэдлэг мэдээллээр хангах нь тэднийг илүү идэвхжүүлж, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний тайлагналтад оролцох оролцоог нэмэгдүүлж байна. Тиймдээ ч би, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл болохын хувьд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний тайлагналд байгууллагаа төлөөлөн хувь нэмэр оруулахын тулд шаардлагатай мэдлэг мэдээлэл, ур чадварыг олж авахаар шамдан суралцаж байна" гэж онцоллоо.