"Хүүхдийн хөдөлмөрийн асуудал" сургалтын багц

Энэхүү сургалтын багц нь хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт, түүнчлэн хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, бодлого боловсруулагчдын хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулахад ашиглагдах юм.

Сургалтын багцад дараах мэдээллүүд багтсан. Үүнд:
- Сургалтын хөтөлбөр
- Хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт ба олон улсын холбогдох хэм хэмжээ
- Монгол дахь хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдал ба үндэсний хууль тогтоомжууд
- Насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлууд
- Хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн чиг хандлага